Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн дахин хянах үүрэг прокурорын ерөнхий газарт өглөө гэх мэдээлэл цахим орчинд гараад байсан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэн. Яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээсэн. Ингээд ерөнхийлөгч яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн дахин хянах үүрэг прокурорын ерөнхий газарт өглөө гэх мэдээлэл цахим орчинд гараад байсан юм.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас энэ талаар тодруулахад "Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон" гэх хариултыг өгсөн юм.
Харин ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр "Ерөнхийлөгч УЕП-т ийм үүрэг өгөх эрх Үндсэн хууль болоод бусад хуулиар ч олгогдоогүй. Дээрх мэдээлэл нь худал" гэж мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулчгар ек өрөвдөлтэй хугардаггүй сэлэмт
Сулла
Хүрэлсүх зайлвал энэ улсын нуруу тэных байх ёстой новш байсан бна