СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-27

🔴LIVE: Р.Сэддорж: Байнгын хорооны тогтоол батлагдсанаар Төмөр замын хил холболтыг хийхээр болж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооноос намрын чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийв.

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Р.Сэддорж:

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2024 оны намрын ээлжит чуулганы хуралдааны хугацаанд 22 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хамгийн олон цаг хуралдаж олон хуулийн төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороонд 25 гишүүн байдаг. Нэг УИХ-ын гишүүн хоёр байнгын хороонд харьяалагддаг. Хууль тогтоомжийн төслийг байнгын хороо болон чуулгын хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан. Найман байнгын хорооны тогтоол боловсруулан батлуулсан. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хоёр хууль, УИХ-ын таван тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулсан гэв.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр замын хил холболтын төсөл дэмжигдэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо руу шилжүүлсэн байна. Байнгын хорооны тогтоол батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмодч чиглэлийн төмөр замын хил холболтыг хийхээр болж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.