УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос намрын чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийв.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Бейсен:
-2024 оны намрын ээлжит чуулганы хуралдааны үед УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо нийт есөн удаа хуралдсан. Нийтдээ 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг таван удаа, ажлын дэд хэсэг найман удаа тус бүр хуралдсан. Эрхлэх асуудлын хүрээнд яам, харьяа байгууллагын арван тайлан мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хороо арван тогтоолыг баталж, хоёр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн намрын ээлжит чуулганы хуралдааны үед цаг үеийн чухал асуудлыг хэлэлцсэн. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон утааны асуудалд анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн гурил үйлдвэрлэгчдээ төрөөс дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ч үнэ тогтвортой байх тал дээр байнгын хороо анхаарч ажиллахаар төлөвлөсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.