СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-27

🔴LIVE: О.Номинчимэг: Электрон болон утаат тамхинд ижил хэмжээтэй өндөр татвар тавьж байж, хэрэглээ буурна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

"Электрон болон утаат тамхинд ижил хэмжээтэй өндөр татвар тавьж байж, хэрэглээ буурна" гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Электрон тамхийг тамхины хяналтын хуулийн хяналтад оруулна. Ингэснээр тусгай зөвшөөрөл шаарддаг болно, зар сурталчилгаа хийх нь хориглогдоно. 21 насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй болох юм. Электрон тамхины хэрэглээ өндөр байна. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжөөр электрон, янжуур тамхины татварыг жигд байлгах нь зүйтэй гэж байгаа. Өөрийн өртгийн 75 хувиас доошгүй байх татварыг олон улсад уриалдаг юм байна.
Харьцуулсан судалгааг хийж байгаад татварын хувь хэмжээг гаргана. Ер нь аль аль нийтийн эрүүл мэндэд хортой учраас ижил татвар оногдуулах нь зүйтэй гэх байр суурьтай байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.