Нярайн хүйн халдварт өвчний улмаас эрх нь зөрчигдсөн иргэн мэдээлэл хийв.
Иргэн Н:
-Миний хувьд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудалд орж, сэтгэл санаа бие махбодын хохирлыг биеэрээ амссан. Хэвийн амьдрах цаг хугацаагаа алдсан. Би 1980-аад оны үед Улсын төрөх эмнэлгүүдэд нярайн хүйн халдварт өвчин гарсны улмаас хохирсон иргэн.
Өөрт учирсан эрүүл мэндийн асуудлаа гадаадад эмчлүүлж, нөхөн төлбөр гаргуулахаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан.
Энэ үйл явдал 40 гаруй жилийн өмнөх асуудал. Улсын төрөх эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон учир олон байгууллагад хандсан ч шийдэгдээгүй.
ХЭҮК-оос уг суудал 2022 онд шийдэгдсэн учир дахин хэлэлцэх боломжгүй гэх хариуг өгсөн. Тиймээс би өөрт тулгарсан асуудлаа олон нийтэд хэлж, дахин холбогдох байгууллагуудад хандаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.