СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чимх мэдээ | 2025-01-27

🔴 Лэндмн ББСБ-ынхан хэрэглэгчдийнхээ мэдээллийг хадгалах нь бүү хэл ашиглажээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Монголчууд аливаа банк, санхүүгийн байгууллагад хувийн мэдээллээ бүгдийг нь гаргаж өгдөг. Зээл авахын тулд зээл авахааргүй гэдгээ далан булчирхайгаа тоочин баталдаг. Гэтэл банк, санхүүгийн байгууллагынхан жирийн иргэдийн хувийн мэдээллийг дураараа нэхэж авчихаад, хамгаалах, нууцлах үүргээ төдийлөн биелүүлдэггүй гэдэг нь Лэндмн дээр гарсан байдаг шүү.

 “Лэндмн ББСБ” ХК-ийн харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байсан С.А гэх хүн байгууллагынхаа эрхийн дагуу олж авсан иргэний хувийн мэдээллийг ашиглаж өөртөө давуу байдал бий болгожээ. Тодруулбал, иргэн М.О-ийн хувийн мэдээллийг ашиглан “Лэндмн” аппликэйшнээсээ тухайн хүний нэр дээр 250 мянган төгрөгийн зээл авсан. Улмаар уг зээлсэн мөнгөө С.А өөрийнхөө танилын ХААН банкны данс руу шилжүүлэн авч, өөрөө ашиглажээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурорын байгууллага шалгасан ч яагаад ч юм эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн байгаа юм. Уг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2024 оны тавдугаар сард “Лэндмн ББСБ” ХК-ийн харилцагчийн зөвлөх С.А нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан гар утасны аппликэйшнээр зээл авсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан прокурорын мэдэгдэл тус компанид хүргүүлсэн юм байна. Уг мэдэгдлийг өгснөөс хойш хэрэг ч хэрэгсэхгүй болсон, Лэндмн нууцлалаа сайжруулсан эсэх нь тодорхойгүй үлджээ.

Лэндмн аппликэйшн буюу ББСБ-ынхан үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг хадгалж чадахгүй байгаа юм байна шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.