СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр /2025.01.27/ нийслэл хот орчмоор -17 градус хүйтэн байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Өнөөдөр /2025.01.27/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Өнөөдөр Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орж, бусад нутгаар хүйтэн хэвээр байна

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -26…-31 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

Өглөөний 05 цагт Улаанбаатарт -27 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.