Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу маргааш эхэлнэ. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд өнгөрсөн долоо хоногт хичээлдээ орсон.
Хоёрдугаар улирлын сүүлийн долоо хоног нь бие даалтын долоо хоног байх бөгөөд нийслэлийн сурагчид 2024 оны дөрөвдүгээр сарын 4, орон нутгийн сурагчид 2025 оны гуравдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7- 11-нд үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.