Нийтэлсэн:
![]()
Т.Мягмар
2 сарын өмнө
Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хорооны нийгмийн ажилтан хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /
- Анкет /нийгмийн ажилтанаас авах/
- И монголиа, хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.
- И монголиа, Хур системээс лавлагаагүй тохиолдолд:
-Эхийн цахим үнэмлэхнийг нотариатаар батлуулсан хуулбар
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
- Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
- Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
-Иргэний үнэмлэхний лавлагаа
-Төрсний гэрчилгээний лавлагаа
-Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах
Анхаарах зүйлс
1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол, овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.
2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах.
1хүүхэд маань 15 хүрээд нас барсан жилийн дараа 1хүүхэд төрүүлсэн одоо одон авах болуу