СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-24

🔴LIVE: Д.Пүрэвдаваа: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, аудит нь нууц, эдийн засгийн өгөөж нь тодорхойгүй байхад санхүүжилтийг нэмж болохгүй

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
13 цагийн өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг УИХ-ын Үйлдвэржилтын бодлогын байнгын хороогоор энэ сарын 22-ны өдөр хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн санхүүжилтын нэмэлт зээл авах хэлэлцээрийг байнгын хороо хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Нэг зүйлийг тодруулж хэлж байгаад асуулт асууя. Газрын тосны үйлдвэрийг Энэтхэгчүүд барьж байгаа. Өмнө нь Энэтхэгчүүд ямар улсад үр ашигтай Газрын тос боловсруулах үйлдвэр барьсан юм. Хаана барьсан юм. Ямар ч мэдээлэл нь тодорхойгүй байхад санхүүжилт нэмж болохгүй. УИХ-ын тогтоолын төслөө буцааж татах хэрэгтэй хэмээн эсэргүүцсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

Хувийн хэвшлээр хийлгэсэн бол наадах чинь аль хэдийн дуусаад үр ашгаа өгөөд явах төсөл. Манай энэ МАН гар тогтолцоо Улсаа зориудаар өрөнд оруулдаг нь энэ хорвоо дээр Орос , Африк 2 оос өөр Улс ийм юм хийхгүй дээ! Эртхэн шиг гүцэтгүүлж буй эздийг сольж жинхэнэ эзэнтэй болгохгүй бол наад ажил чинь хэзээ ч хэдээр($) дуусахгүй!

ард
9 цагийн өмнө
116.206.83.106

МЭДЭЭЖ Л ЮМ ХЭЛЖ. САРУУЛ УХААНТАЙ ХҮН БҮР Л ТЭГЖ БОДНО.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.