СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-24

Л.Оюун-Эрдэнэ: Зарим УИХ-ын гишүүн өөрсдийн эрх ашгийн үүднээс бүсийн хөгжлөөс татгалзаж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2028 оны сонгуулийг бүсчилж хийхгүй гээд нэр бүхий УИХ-ын гишүүд аймгийн засаг дарга нартай яриад явж байна. Парламентын гишүүд  өөрсдийн сонгогдох эрх ашгийн үүднээс бүсийн хөгжлөөс татгалзана гэдэг нь дэндүү харалган бодлого" гэж хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нийслэл Улаанбаатар хотын асуудлыг 21 аймаг, бүсийн төвүүдтэйгээ хамт авч үзэж хөгжүүлэх нь чухал. Энэ ч агуулгаараа тойрог бүсчлэгдсэн. Том агуулгаар, аймгууд бие биедээ байгаа боломжийг харах боломж үүссэн. Үүнд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймгийн засаг дарга, хурлын дарга нар оролцоно. Ингээд зөвлөмж гаргана. Ингээд 2040 он хүртэлх нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг уялдуулах агуулгаа танилцуулна. Гурван аймгийн ИТХ хамтарч хуралддаг байх үгүй юу гэдгээ ярилцана. Төсвөө яаж бүрдүүлдэг байх вэ? Төслүүдээ яаж хэрэгжүүлэх, орон нутгийн сангийн хэрхэн нэгтгэх зэргээ ярилцъя гэж байгаа.

юм билээ. Буцаад асуудал үүснэ шүү.

Хангалттай 34 жил явсан. Том агуулгаар нь өөрчлөх цаг болсон. Тэгэхгүй бол дахиад л 30 жилийн дараа энэ хэвээрээ байна. Бүс орон нутгаас сонгогдсон гишүүд маань үүн дээр анхаараарай гэж хүсмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.