СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-24

2040 он хүртэл Улаанбаатар хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 242 их наяд төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ямар эдийн засгийн систем дээр авсан бэ? Анхнаасаа тодорхой баймаар байна. Татварын бааз суурь маань ямар байх вэ? Төсвийн орлогоо хаанаас бүрдүүлэх вэ? Хотын захиргаанд хичнээн хүн ажиллаж байна. Орлого зарлага нь ямар байна вэ? 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөг парламент, олон нийт бүгд ойлгох хэрэгтэй байгаа юм. Хувийн хэвшил, олон улсын төсөл, нийслэл дээр хэрэгжүүлж байгаа олон төсөл байгаа. Үүнийг эрэмбэлэх шаардлагатай юм. Шуурхай штаб дээр ч энэ асуудал яригдаж байгаа. Иймд хамтдаа хотоо ойлгоё гэж байгаа. Бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг яаж татах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Төслүүдээ эрэмбэл гэж шахан ажиллаж байна. Бид одоо байгаа хурдаараа байвал нийслэл хот энэ хэвээрээ л байна. Хамтдаа Улаанбаатар хотод юу хийж, хэрхэн шийдэх вэ гэдэг нь чухал.

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Манай ажлын хэсэг 2040 он хүртэл ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүрнэ. 1 хүнд ноогдох ДНБ 18 мянган ам.долларт хүргэнэ. Монгол Улсын төсвийг жилд 90 их наяд байна гэдэг тооцооллыг гаргасан. 120 их наяд төгрөг нь улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үлдсэн 120 их наяд төгрөгийг хувийн хэвшлийн санхүүжилтээр хийх нь зүйтэй. Энэ Ингээд бодохоор эрчим хүчний дамжуулах шугамын өргөтөхөд 7 их наяд төгрөг шаардлагатай гэдэг урьдчилсан тооцоолол гараад байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.