СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-24

🔴LIVE: Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн хүнд суртлыг багасгана

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 цагийн өмнө

УИХ-ын даргын захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Энхбаяр нар ажилласан байна. Тус хуулийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас хуулийн ач холбогдлын талаар тодрууллаа. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: 

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстойг УИХ-ын дарга үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан. Төрийн хүнд суртлыг багасгах суурь шийдлүүдийг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Дунд шатны дарга нар дур мэдэн журам гаргадаг. Тэгээд журмын дагуу хэрэгжүүлж байна гэдэг. Даргын шийдэх хэмжээний асуудал бус хуулиар шийдэх ёстой байхад дарга журам гаргаж шийдээд байдаг. 

Хүн бүрт хэрэгтэй хууль.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжрахын зэрэгцээ аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэх юм. Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.