Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно;
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалт болно