СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-24

Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлсээр байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөн харамсалтай явдалд орон орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, ханхүү нар эмгэнэл илэрхийлсээр байна.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Эстони улсын Ерөнхийлөгч Алар Карис, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Санхүүгийн сайд Чой Сан Мүг, БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Кувейт улсын Эмир (Хаан) Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Кувейт улсын Ерөнхий сайд Шейх Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах, Кувейт улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Сабах Халед Аль-Хамад Аль-Сабах нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ.

Мөн явдалд харамслаа илэрхийлж Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ивая Такэши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт эмгэнлийн захидал ирүүлжээ.

Түүнчлэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд Япон Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Засгийн газрын тусгай зөвлөх Акиба Такэо захидал хаяглан илгээсэн бол, Япон улсын Элчин сайд М.Игавахара монголын нийт ард түмэнд эмгэнэлээ илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч агсны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд эмгэнэлийн дэвтэр нээж, нийт ДТГ-уудын цахим хаягаар эмгэнэл хүлээн авсаар байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.