СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 цагийн өмнө

Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсон нэг хууль бий. Бараг л 2024 оны сүүлчээс сураг нь гарч эхлээд байсан юм. Тэр хуулийг товчлоод, Хөрөнгө хураах хууль гэж нэршчихсэн. Албан ёсоор бол “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хууль юм байна.

Энэ хуулийн анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Хөрөнгө хураах хуулийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл санаачлан боловсруулж байгаа юм байна. Тэрбээр уржигдар Засгийн газрын хуралдааны дараа “…Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд “…Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй” талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь, энэ үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан. Үүний хоёрт нь албан тушаалтны гэмт хэргийг бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилсэн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв зургаан их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн.Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчин байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан төрийн албан тушаалтнууд. Тиймээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо” гэв.

Тэрээр уг хуулийн талаар өнгөрсөн намар, 2024 оны аравдугаар сарын 9-нд ч олон нийтэд тайлбарлаж байсан юм. Тэгэхэд “…Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийлээ. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай анхдагч хуулийн төслийн анхны танилцуулгыг хийсэн.

Дээрх анхдагч хууль нь 40 гаруй зүйл, 200 гаруй заалттай. Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд амжиж Засгийн газраас УИХ-д өргөн барих зорилготой байгаа. . Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигын эсрэг хийх тэмцэлдээ амжилт гаргана” гэсэн юм.

Товчхондоо, . Яг үнэндээ “…Ардчилсан Хууль зүйн сайд” гэж хэн ч байх ёстой юм, “…Хөрөнгө хураах гэлээ” гэж хууль бусаар олсон хөрөнгөө хэлж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Ямартай ч хууль бус хөрөнгийг хамгаалах улс төр ингээд зогсохгүй байж мэдэх юм. О.Алтангэрэлийг “…Ардчилсан Хууль зүйн сайд” гээд хатгаж байгаа нь эхлэл ч байж мэдэх юм.  Учир нь .

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 цагийн өмнө
116.206.83.106

И,Х энэ хуулийг баталхад хэн нь хэн бэ гэдэг нь тодорно доо хэн хэн исэргүйцэх нь вэ сайн хараад авах юм шүү иргэдээ

Зочин
39 минутын өмнө
116.206.83.106

Маш зөв шийдэл баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.