"Д.Үүрийнтуяа, О.Эрдэнэбулган нарт авлига өгсөн Францын компанийг шүүх нь буруутгасан ч хэргийг нь хаасан. Одоо манай хуулийн байгууллага дээрх хүмүүсийг шалгаж байна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Миний хувьд "Орано Майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан. Дэд таван ажлын хэсэг дээр таван сайд ажилласан. Би өнгөрсөн цаг хугацааны бүх түүх, архивын баримттай танилцсан.
Тухайн компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллага шалгасан. Түүний дараа 2019 онд Монголын АТГ-руу Францын Санхүүгийн прокурорын газраас хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн. Тэгээд хэргийг шалгасаар байгаад 2024 оны арванхоёрдугаар сард Францын Санхүүгийн прокурор дээрх хэрэг нь CJIP олон улсад Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэрээр тухайн компанид торгууль ногдуулдаг. Тэр компанид ажиллаж байсан хоёр хүн нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан байж болзошгүй гэх 4.8 сая еврогоор торгож, хэргийг хаасан. Гэм буруутай гэж тооцоогүй. Гэмт буруугүй ч гэж тооцоогүй. Харин би үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагчийн хувиар АТГ болон Улсын ерөнхий прокурор руу энэ талаарх нээлттэй мэдээлэл өгөх хүсэлтийг явуулсан. Бусад хаалттай мэдээллийг нь мэдэхгүй.
Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүн болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтран гурван тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг. Үүнд нь "Евро трейд" гэдэг зуучлагч компаниар Францын хоёр иргэн авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэг үүссэн. Тэгэхээр Д.Үүрийнтуяа, О.Эрдэнэбулган нарт авлига өгсөн Францын компанийг шүүх нь буруутгасан ч хэргийг нь хаасан. Одоо манай хуулийн байгууллага дээрх хүмүүсийг шалгаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.