СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-23

🔴Г.Лувсанжамц: Бага метр квадраттай байранд Ипотекийн зээл олгоно гэж байгаа нь буруу, хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлнө

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
9 цагийн өмнө

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг маргааш намрын ээлжит хаалтын чуулганаар хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Миний хувьд өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Нийслэлийн Ерөнхий архитектортай зураг төсөл судалгааны институттэй хамтарч ажиллаж байгаа. Гурван зүйл дээр ач холбогдол өгч ярилцсан.

  • Нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоо, салбар бүрд төлөвлөгөөтэй байна гэдэг төсөл арга хэмжээндээ зарцуулах төсөв, хүний нөөц дутагдана. Тэгэхээр ганцхан төлөвлөгөөтэй явах
  • Нийгмийн гэрээ хэм хэмжээнд яригдахын тулд олон нийт оршин суугчдын оролцоо чухал байх ёстой
  • Үр дүнд суурилсан төлөвлөлт

Зөвшөөрөл олгодог тогтолцоо маш хуучирсан. Улаанбаатар хотод жилдээ 1000 орчим барилга барих зөвшөөрөл хүсдэг. Үүнээс 700 орчим нь баригддаг. Энэ үе шат маш их төвөгтэй. Ингээд орон сууцны метр квадратын үнэнд нөлөөлж байгаа. .

Цахилгааны үнэ нэмснээс хойш их сэтгэл эмзэглэж байгаа. 40 мянган өрх утааг бууруулах санаачилгаараа цахилгаан халаагуурт шилжсэн байхад цахилгааны үнэ нэмчихээр төлбөр нь хоёр дахин их гарч байна. Цахилгааны тогтвортой эх үүсвэрээр хангахгүй байгаа учир энэ асуудал үүсэж байгаа юм. 220 вольт ирэх газар 180 вольт ирэхээр илүү их цахилгаан зарцуулж, иргэдэд ачаа болж байна. Тэгэхээр нэгдсэн төлөвлөлтийн бодлогоор бүх төлөвлөлт хоорондоо уялдаж байх ёстой.

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 120 мянган өрхийг орон сууцанд оруулна гэж байгаа. Ипотекийн бодлого хот төлөвлөлтийн нэгдсэн төлөвлөгөөтэйгөө уялдах ёстой. Ипотекийн зээлийн 40 гаруй хувь нь утаагүй бүс буюу Хан-Уул дүүрэгт олгогдож байгаа.

Хүмүүс ипотекийн зээлийн бодлогыг халамжийн бодлого гэж ярьдаг. Энэ ерөөсөө тийм биш. Ипотекийн зээлийн мкв-ийг жижиг болгох гэдэг нь алдаа. Манай улс хүн амаа өсгөх бодлого барьж байгаа. 40 мкв байранд залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй болох боломжтой вэ. Ипотекийн зээлийн журам нь 160 сая хүртэлх төгрөгийг 6 хувиар олгодог. Худалдан авагч үлдсэн хэсэг дээрээ энгийн банкны зээл авч болно. Тэгэхээр мкв-аар хязгаарлана гэж ярихаа болих ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.