СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чимх мэдээ | 2025-01-23

🔴 Н.Мандуул попуудын хаалгыг дэлбэ өшиглөн орж ирлээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 цагийн өмнө

Нэг л өдөр чингэлтэйчүүд өдрийн цагаар хогоо хаях эрхээ хасуулж, бүрэнхий болсон хойно уут тортой хогоо барьж гардаг болов.

Н.Мандуулыг олон хүн эрүүл ухаантай, ажил хэрэгч, попордоггүй, орчин цагийн залуугийн нэг гэж үнэлдэг. Гэтэл тэрээр Засаг дарга болсон анхны захирамжаараа попуудын хаалгыг дэлбэ өшиглөн орж ирлээ. Явж явж Хөгжлийн банкны захирал асан, улсын олон зуун тэрбум төгрөгийг улсын санд тушаалгаж байсан Н.Мандуул шүү дээ. Түүнээс иргэд арай эрүүл зүйл гарна гэж хүлээж байв.

18-21 цагийн хооронд хог хаявал хогийг зөв хаясанд тооцож, бусад цагт хог хаявал хог хаявал торгох юм байна. Чингэлтэйн цагдаа нар 18-21 цагийн хооронд хог хаяхыг хянаж, бусад цагт хог хаявал торгохоор торгуулийн хуудсаа бэлдэж байгаа байх нь. Өдрийн цагаар хогоо бариад явж байгаа эмээг энэ ертөнцөөс зайлулах юм байна.  

Хог хаяг эрхийг нь хасаж байгаа юм чинь яршиг Н.Мандуул минь Чингэлтэй дүүргийн иргэдэд дотуур өмдөндөө хэзээ орохыг захирамжилж, пүрэв гараг бүрт хумсаа авч бай хэмээн хуульчилмаар байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.