СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-23

🔴О.Батнайрамдал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д улс төрчдийг сонгодоггүй байх өөрчлөлтийг тусгасан

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Монгол Улсад гарч буй хулгай луйвар, авлигын хэргүүд, баялгийн шударга бус хуваарилалтуудын ард төрийн өмчит компаниуд байдаг. Бид хуваарилалтын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталж, байгалийн баялгаас орж ирж байгааг баялгийн сангаараа дамжуулж ард иргэддээ эдийн засгийн хүртээмж хүртээж, эргэлтэд оруулахаар баталлаа. Үүнийг амилуулах хууль бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль.

Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь улс төрийн томилгоо, гүйцэтгэх удирдлага буруу явсантай холбоотой. Тэгэхээр үүнийг өндөр хяналттай, ил тод, сайн засаглалтай явуулах ёстой.

Хуульд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага сонгон шалгаруулалт нээлттэй ил тод байх нарийвчилсан зохицуулалтууд оруулж өгсөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.