УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар маргалдав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хуулиар нийт ард түмний өмч, төрийн өмчийн асуудал яригдаж байна. УИХ мэддэг байсан заалтыг Засгийн газар мэддэг болгосон заалт орж ирж байна. Төрийн өмчийн компани хувьцаа гаргах асуудлыг зөвхөн Сангийн сайд шийдэхээр оруулж ирсэн байна. Ингэж болохгүй. Төрийн өмчөөр Засгийн газар наргих хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. Энэ чинь монголын ард түмний өмч. Засгийн газар төрийн өмчийг шийдэхээр орж ирж үүнийг чинь УИХ хэлэлцэх ёстой.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Олон нийт харж байна. Ц.Даваасүрэн сайд хариуцлагатай яримаар байна.
Төрийн өмчийн хуулийн 21.16 одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Компанийг нээлттэй болгох, хувьцаа гаргах асуудал нь УИХ-д байгаа. Сангийн сайдаас үнэт цаас гаргах, зээл авах бол зөвшөөрөл авдаг. Энэ үеийн үед хэрэгжсээр ирсэн асуудал. Нэг ч эрхийг Засгийн газар аваагүй. Түүнээс эрх авсан асуудал байхгүй. Дураараа нээлттэй болгох эрх салбарын сайд байхгүй. Та хуулийн заалтуудаа хараарай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.