Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас Энэтхэгийн "Экзим" банкнаас 1,7 тэрбум ам.долларын зээл авч байгаа. Энэ 1,7 тэрбум ам.доллароос 700 сая ам.долларыг EPC-4 (үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалт) буюу УИХ-аар нэмж зээл авахаар баталсан гэрээ. Зүгээр 700 сая ам.доллар зээлээд авчих асуудал биш болсон. Бид мэргэжлийн туршлагатай компани авч зардлыг бууруулсан ч авсан зээлээ л эргүүлж төлнө. Ямартай ч бид алдагдалгүйгээр 36 сарын дараа газрын тос боловсруулах үйлдвэрээ хүлээж авах нь чухал байна.
Мэргэжлийн инженеренгийн, эдийн засгийн баримжаатай гадны технологи эзэмшигч компаниудыг нэн яаралтай урих хэрэгтэй. Гэхдээ илүү зардал гаргахгүй байх нь чухал. Энэ салбарын хүрээнд бэлтгэгдсэн боловсон хүчин хараахан байхгүй байна.
Ураны төсөлтэй холбоотой “Орано майнинг” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төр тодорхой хувьцаагаа эзэмшинэ. Гэхдээ АМНАТ-аа түлхүү авах заалттай. Хамгийн багадаа 51 хувиас доошгүй татварын эрх зүйн орчин үүсээд байна. Үүнийг дагасан сөрөг талууд байгаа. Бусад орд компаниуд дааж чадахгүй. Лиценз эзэмшигч долоон компани байна. Ийм нөхцөлтэйгөөр уран олборлолт хийж чадах уу. Гурван төрлийн өндөр АМНАТ, 13 төрлийн татвар гээд бодохоор нөгөө төсөл хөтөлбөрүүд нь эдийн засгийн үр өгөөжтэй байж чадах эсэх нь асуудалтай. Хувьд байгаа стратегийн ордуудаас ураны төсөл шиг өндөр татвар авбал үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Параанцыг шулчихаж, ха ха