СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-01-23

🔴ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудад далайцтай шинэчлэл хийнэ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж, үе шаттай ажиллаж байна.

боловч цаашид тогтвортой тэлэх шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг эрс сайжруулах шаардлагатай байна.

Засгийн газрын хуралдаанаар "Бизнест ээлтэй Монгол" хөтөлбөрийг хэлэлцэж, эдийн засгаа төрөлжүүлэх тогтоол баталсан. . Эдгээр олон улсын экспертүүдэд алт, мөнгө, хүрэл гэрэгэ өгч байхаар шийдвэрлэсэн. 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-д өргөн барьж байна. Нийт Харин 43 хуулийн этгээд алдагдалтай ажиллаж байна. Өмнө нь гурван ч удаа энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлсэн боловч лоббид хөтлөгдөн бүтэлгүйтэж байсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Энэ удаа өмнө нь хийж байгаагүй далайцтай шинэчлэлийг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэж итгэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 

-Энэ хууль одоо орж ирж байгаа нь зөв байх. Гэхдээ нөгөө талаар асуудалтай гэж харж байгаа. Засаглалын асуудлаа хэрхэн хийсэн вэ? Төрийн өмчит зарим газруудаас улс төржилтийг салгахгүй бол шинэчлэл явагдахгүй. Гурван жил ашиггүй ажилласан бол татан буулгана гэж байна. Үүний цаана өөр санаа байгаа юм биш биз. шүү дээ. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Энэ хууль цаг үеийн шаардлагаар нэг удаа үйлчлээд хэсэг хугацааны дараа хэрэглэхгүй байх ч боломжтой. Төрийн өмчит орон нутгийн компаниуд борооны дараах мөөг шиг нэмэгдэж байна. 122 компани гэж яриад байгаа боловч энэ нь зөвхөн Төрийн өмчийн хороонд тайлан илгээж байгаа компаниуд. Түүнээс байгаа юм. 50 хүрэхгүй хувь нь идэвхтэй байна. Үүнд шинэчлэл хийхээс өөр арга байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төр алдаа хийх тусмаа төрийн өмчит компаниуд улам томордог. .  Эдийн засгаа хурдан чадавхжуулах боломж нь хувийн хэвшлээ дэмжих явдал юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.