СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв аймагт хоёр мянган боодол өвс шатаж байсныг унтраажээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
13 цагийн өмнө

Төв аймагт өчигдөр буюу /2025.01.22/-ны өдөр 2 мянган боодол өвс шатаж байсныг унтраажээ.

Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Дөрөв жаран нэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт  8 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 01.22-ны өдрийн 13:22 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.