СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-23

С.Бямбацогт: Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хатуу, модон хууль болсон

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт" Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя, эртний нийслэлээ дахин байгуулъя гэдэг том бодлого бариад явж байна. Тус хотод олон улсын нисэх онгоцны буудал, автозам, төмөр зам, эрчим хүчний цахилгаан станц барих ажлын зөвхөн төсөв даахгүй, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй. Энэ ажлуудад аж ахуй нэгжүүдийн сонирхлыг татан оролцуулах хэрэгтэй. Гэтэл төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хатуу, модон хууль болчихсон" гэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Тус хуулийн төслийн 17.2 дахь хэсгийн төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулна гэж өөрчлөх гэж байгаа юм байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хатуу хүнд сурталтай ажил явуулахгүй хууль болсон. Зам тээврийн сайд байх үед Туулын хурдны замыг концесс, баруун, зүүн, хойд, өмнөдөд олон улсын нисэх буудал байгуулах, Наадамчдын зам дээр дүүжин гүүр барих зэрэг төсвөөс мөнгө зарцуулахгүйгээр, гадаадаас зээл авахгүйгээр хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр барих асуудал явж байсан. Гэсэн ч төр хувийн хэвшлийн түншлэлийн шинэ хуулиар энэ ажлууд бүгд гацсан. Үүнтэй адилхан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя, эртний нийслэлээ дахин байгуулъя гэдэг том бодлого бариад явж байна. Гэтэл үүнийг чинь төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулна гэж байна. Энэ чинь хувийн хэвшил гүйцэтгэх харилцаанд нөлөөлөх юм биш үү. Энэ . Олон улсын нисэх онгоцны буудал, автозам, төмөр зам, эрчим хүчний цахилгаан станц барих ажлын зөвхөн төсөв даахгүй, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.