Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний олонхын засаглал нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас УИХ-ыг тарахыг шаардав. Тэд УИХ-ыг тараах нэгдлийн чуулган зохион байгуулна гэв.
Улс төрийн намуудын төлөөлөл:
-Сонгуулийн өмнө ИЗНН санаачилж, улс төрийн намууд нэгдэж, эвссэн. Шинэ улс төрийн хүчинд бидний төлөөлөл гарч ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Гэвч МАН, ИЗНН-ын хуйвалдаан байсан нь илчлэгдсэн. Сонгуульд мөнгөгүй оролцох боломжгүй гээд нам бүрээс тэрбум төгрөг нэхсэн. Бидэнд тэрбум төгрөг байгаагүй учраас тарсан.
2024 оны сонгууль хуйвалдааны сонгууль болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хүчирхэг засаглалтай болох гэж байгаа гээд 126 гишүүнийг бий болгоход бидний гарын үсгийг авсан. Энэ бол эрх барьж буй намуудын тохироо байсан. Тийм учраас бид иргэний эрх чөлөөтэй аз жаргалтай нийгмийг байгуулахыг хүсэж байна. Бидэнд ямар ч улс төрийн сонирхол байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.