СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-23

С.Амарсайхан: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх талын оролцоогоор бэхжүүлэх нь чухал

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү өдрийн уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, онцгой байдлын салбарын өнгөрөгч онд хийсэн ажил болоод 2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхээс гадна үндсэн гурван асуудлаар үүрэг чиглэл өгчээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлсэн байдаг. Тодруулбал, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тиймээс. Иймд бүс, орон нутгийн бүтээн байгуулалтын төлөвлөлт нь гамшгийн эрсдэлийг тооцсон байх, цаашлаад гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ач холбогдлыг орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь онцгой байдлын байгууллагын бүх шатны удирдлагын үүрэг юм. Мөн

Түүнчлэн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” хөтөлбөрт гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд стандартад нийцсэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон зайн мэдээлэл, харилцаа холбооны инновац, шинэ технологийг ашиглах, цаашлаад хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн ур чадварын шилжилтийн стратегийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ онцолсон.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 60 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.