УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
УИХ-ын чуулганы эхэнд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Ингээд чуулганы хуралдаанд оролцсон 69 гишүүн дэмжиж, газрын тос боловсруулах үйлдвэрт Энэтхэг улсаас дахин зээл авахаар болов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой УИХ-ын гишүүдээс асууж тодруулсан асуулт хэлсэн саналуудад дээр анхаарах ёстой. Шаардлагатай тохиолдол УИХ-ын гишүүд, байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдийг бодит нөхцөл байдалтай танилцах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Энэ ажлыг Засгийн газар зохион байгуул. Энэ асуудлын ойлголтыг нэг талд гарах чиглэл өгч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.