СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-23

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Хүн бол улсын үндэс гэдэг. Гэвч манай улсад төрөлт сүүлийн жилүүдэд хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Тодруулбал, 2024 онд нийт 57.319 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноонуудаас төрөлтийн хувь багассаныг харуулж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар 2020 онд 77.946 хүүхэд мэндэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Харин 2021 онд 73.866 хүүхэд, 2022 онд 67.874, 2023 онд 64.306 хүүхэд мэндэлжээ.

. Тухайлбал, талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг нэгэн ярилцлагад дурджээ. Харин энэ үеэс хойш тогтвортой буурсаар байгаа аж. Тэгэхээр нь харагдаж байна. Учир нь төрөлт их байсан жилүүдэд нэг эмэгтэй хүний дундаж төрөлт 4.5 байсан бол одоо 1.6 болсон гэх тооцоолол гарсан байна. Тэгэхээр нэг айл хоёроос доош хүүхэдтэй бол тухайн улс хөгжиж хүн ам олон болно гэдэг зүйл эргэлзээтэй болно гэсэн үг.

Төрөлтийг насны бүлгээр нь авч үзвэл 2021,2022, 2023 онд 25-29 насны эмэгтэйчүүд их хувийг эзэлж байна. Үүний дараа 30-34 насны эхчүүд амаржжээ.

Орчин үед цөөн хүүхэдтэй байх хандлага тогтсон


Сүүлийн таван жилд амаржсан эх улсын дүнгээр

Орчин үеийн залуусын үзэл бодол, сэтгэл зүй өөр болсон. Тэд ахуйн байдал гэхээс илүү хувь хүн рүүгээ анхаарлаа хандуулах нь элбэг гэхэд хилсдэхгүй. . Томчууд нь дүү нараа өсгөдөг хэмээн ярьдаг. Гэтэл орчин үеийн залуус энэ жишгийг сонирхохгүй байх нь олонтаа. .

Нөгөө талаараа бидний амьдарч буй нийгмийн асуудал, стресс нь тэр чигээрээ төрөлт буурахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байна. Гудамжаар алхаж буй хүмүүсийг ажиглаад байхад инээмсэглэж яваа нь тун цөөхөн. Ихэнхдээ л ууртай, хөмсгөө зангидсан, яарч сандарсан байдалтай хүмүүс холхилдоно. Ийм шигүү хотод амьдарч байгаа хүмүүс утаа, түгжрэл, цалин мөнгө, эрүүл мэндийн асуудал, үр хүүхдээ сурч боловсруулах гэх мэтээс үүдсэн удаан хугацааны стресс нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийг улам дордуулдаг байна. Тиймээс орчин үед хүмүүс хүүхэд төрүүлэх, олон хүүхэдтэй болохоос эмээж, төрөлт буурч байна.

Төрөлхийн гажиг Улаанбаатар хотод зонхилж байна

Хүүхэд төрүүллээ гэхэд Улаанбаатарт эрүүл амьдрах боломж тун бага. Гараад л өвөл нь утаа, хавар зундаа хөрсний бохирдол, ундны усны аюулгүй байдал, цэвэр агаар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж дээр нь нэмээд эдийн засгийн асуудал гээд дөнгөж төрсөн нярайг эрүүл энх, аюулгүй бойжуулахад олон хүндрэл үүснэ. Тэгвэл 2024 онд төрөлхийн гажигтай мэндэлсэн хүүхдүүдийн бүсчилсэн статистик тоон мэдээллийг дурдъя. байна. Мөн байна.

Дээрхээс дүгнэвэл юм.

Манай улс хүн амынхаа өсөлтийг дэмжихийн тулд маш олон бодлого боловсруулах хэрэгтэй. Залуусынхаа тухтай амьдрах орчныг бий болгож, хүүхдээ өсгөхөд таатай бүхий л нөхцөл боломжоор хангадаг байх ёстойг иргэд илэрхийлсээр байна. . Тиймээс бүх талаар нийгмийн нөхцөл бололцоог дээшлүүлж, таатай орчныг бий болгох хэрэгтэй болж байна.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7510)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.