СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нар шүүх хурлаа дахиад хойшлууллаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг хэлэлцэхээ хойшлуулах захирамж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дахиад гаргалаа.

Ийнхүү хойшлуулах болсон үндэслэл нь шүүгдэгч Ч.Ганхуяг нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шинээр өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлт гарган бас хойшлуулсан юм. Уг нь тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 7-нд тус шүүх хэлэлцэхээр товлосон боловч Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өмгөөлөгчөөсөө татгалзсан байдаг. Тиймээс шүүгдэгчдийн эрхийг хангах үүднээс долоо хоногийн хугацаагаар хойшлуулах захирамж шүүх гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 9-нд хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.

Шүүхийн эл шийтгэх тогтоолыг Ч.Ганхуяг, Б.Золбоо нар үл зөвшөөрч, давж заалдсан ч хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх болохоор өмгөөлөгч нараар далимдуулан хойшлуулсаар буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.