Утааны асуудлаарх хяналтын сонсголын өмнөх II хэлэлцүүлэг “Стандарт, зуух, түлшний технологи” сэдвээр өнөөдөр хэлэлцлээ. Иргэн Г.Солонгын байр суурийг сонслоо.
Иргэн Г.Солонго:
-Дагуул хотыг байгуулсанаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Улаанбаатар хот маань 500 мянган хүн амьдрах төлөвлөлттэй хот гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Монгол том сайхан газар нутагтай, 21 аймаг байна. Улаанбаатар хот руугаа хүн амын дийлэнх нь төвлөрч амьдарч байгаа. Тэгэхээр төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Зуух, сайжруулсан түлш солиод утаа буурахгүй, дагуул хот байгуулах хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.