СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-22

🔴Т.Мөнхсайхан: АТГ-аас "С.Энхболд хэрэгт холбогдолгүй" гэсэн бичиг ирүүлсэн учир ЭМДЕГ-ын даргаар томилсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.

С.Энхболдыг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Уг асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

- С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томилоход ямар нэгэн зөрчил байгаа эсэхийг тодруулахаар АТГ-руу бичиг явуулсан. Зөрчилгүй гэх хариулт ирсэн учир тус албан тушаалд томилсон. ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд танилцуулж, томилсон байгаа. Надад С.Энхболд яллагдагчаар татагдсан гэдэг мэдээлэл ирээгүй. Хүнийхээ хувьд салбарын туршлагатай учир уг албан тушаалд нийцэх хүн гэж харж байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжилтээ зогсоосон тул “Цахим эрүүл мэнд” төсөл зогссон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.