СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-11

“Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөнийг Баянгол дүүрэг амжилттай зохион байгуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх түүхэн чухал баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталснаас хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн өдөр” хэмээн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлал тогтсон.

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэхүү өдрийг тохиолдуулан “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Хүний эрхийн сэдвээр зарласан иргэд, хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдаанд 300 гаруй бүтээл, Эсээ бичлэгийн уралдаанд 75, Видео контентийн уралдаанд 9 бүтээл ирүүллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.