СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-17

Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” зөвлөгөөн зохион байгуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан "хүүхэд ээлтэй дүүрэг болох, хүүхэд хамгааллын чиглэл"-ээр олон томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өчигдөр дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны нээлтийг хийсэн.

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, 25 хороодын хамтарсан баг, албаны бусад хүмүүс, эцэг эхчүүд оролцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгооор  өнөөдрийн ийнхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.