СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-22

Баянгол дүүрэг замын хөдөлгөөн хянах сервертэй анхны дүүрэг боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Баянгол дүүрэг замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр хяналтын камерын төв сервертэй анхны дүүрэг боллоо.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан хэрэгцээнд ашиглах дрон, энгэрийн камер дагалдах хэрэгсэл, энгэрийн камерын бичлэг хуулж хадгалах төхөөрөмж, гар станц, станцын батерей, 55 инч Led дэлгэц зэрэг техник, тусгай хэрэгслээр хангажээ.

БГД-ийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах,иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр Замын цагдаагийн хэлтсийн байрны жижүүрийн хэсэгт камерын хяналтын хэсгийг байгуулан Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтэс дээр хэрэглэгдэж буй серверээс дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнийг шилэн кабелийн тусламжтайгаар салаалан хянах зохицуулалт хийгдэж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг 2021 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг, ослын шинжтэй дуудлага мэдээлэл 2966 буюу -24,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 906 буюу -32,5, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15 буюу -11,8, ослын улмаас хүн гэмтсэн 46 буюу -31,3, ослын улмаас нас баралт 2 дахин буурч, эд материалын хохиролтой осол 860 буюу -32,6 хувиар буурчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.