СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-22

Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ. 

Уг ажлын хүрээнд Туркийн "Байкар" компаний дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой уулзав. Уулзалтаар  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлаа эхлүүлэхээр тохиролцов.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна:

  • Онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшгийн цар хүрээ, хохирлыг тогтоох,
  • Улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх,
  • Уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах,
  • Байгаль хамгаалах, хортон шавжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өглөө.

"Байкар" компанийн хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх талаар маш их туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрка
1 цагийн өмнө
116.206.83.106

Зөв л эхлэл боллоо хоёр хөрш маань тэврэлдээд эхэлсэн одоо маньд сургуулийн сум ч өгөхгүй ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.