СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буй бөгөөд эрчим хүчний салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн уур амьсгалын зорилтод нийцсэн салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын ил тод байдлыг хангах, зах зээлийг чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон талт ажлыг хийж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулж буй энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нягт уялдаж буйг Шадар сайд Т.Доржханд онцоллоо.

Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг харилцан тодорхойллоо. Үүнд Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд ЕСБХБ дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, тус банк нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад чадал тохируулгын үүрэг бүхий бага дунд чадалтай усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх боломжийг судлах, 3.

Мөн талууд сэргээгдэх эрчим хүчний стратеги болон эрчим хүчний салбарын бага нүүрстөрөгчтэй замын зураглалыг боловсруулж, стратегид тусгагдсан зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.