СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Go Mongolia" үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр Эделман ОУ-ын брэндинг, маркетингийн компанитай тохирлоо

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
13 цагийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

"Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд нь Монгол Улсыг олон улсад эерэг дүрээр сурталчлах зорилготойгоор залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх уриалгыг дэвшүүлж, дотоодын эв нэгдэл, иргэдийн тэмүүллийг илэрхийлэхийн зэрэгцээ олон улсад Монгол орныг таниулж байна.

. Энэ нь тус брэндийн эерэг нөлөөлөл, аялал жуулчлалын салбарын нэгдсэн стратеги болон Edelman группийн мэргэжлийн арга зүйн хамтын ажиллагааны үр дүн юм.
Цаашид "Go Mongolia" брэндийг Edelman групптэй үргэлжлүүлэн хөгжүүлж, илүү өргөн цар хүрээнд Монгол Улсын өвөрмөц соёл, байгалийн онцлог, эдийн засгийн нөөц бололцоог дэлхийн тавцанд таниулах ажлыг улам далайцтайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.