Мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулагджээ. Ингээд Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон. Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, гавьяат багш Л.Бямбажаргал:
-Цагаан сарыг Төгсбуянт шинэ зурхайгаар товлох нь зүйтэй гэж үзсэн. Монголын цагаан сар гэдэг үг 1911 оноос хойш гарсан юм. Цагаан сарын өдөр зөрдөг нь бүр 1990-ээд оноос эхлэлтэй. Цагаан сарын шинийн нэгэн 2025 оны гуравдугаар сарын 1-нд тохионо.
Түүнчлэн өнөөдөр ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Гавьяат багш, физикч Л.Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны бүрэн эх хувийг МБШТ-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгсөн юм.
МБШТГТХ-ийн дэд хамба, гавж С.Гантөмөр:
-Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монголын олон нэрт түүхч, одон оронч, физикч, эрдэмтэн судлаачдын олон жилийн зурхайн эх хувиа Төв гандандаа гардуулан өгч байгаад баяртай байна. Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож байгаа хэлбэр юм. Төгсбуянтын энэхүү зурхайн нь манай улсын газарзүйн байршилд тохирсон байдаг. Олон зурхайч, одон орончдын хичээл зүтгэл орсон юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар ажлын хэсэг гарган ажиллаж, ийнхүү үр дүнд хүрсэнд баяртай байна. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан 100 мянганы нэг хувьтай зөрдөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн нарийвчлалтай тооцоолж гаргадаг. Заримдаа сар маш хурдан өнгөрдөг. Ийм учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа баталж байна. Маш нарийвчлалтай гэдгийг гаргаж өгсөн эрдэмтэн судлаачдадаа баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монголыг бусад улс орнуудаас н сайн тусгахрлаж холдуулах нь зөв. Тиймээ?? Ганцаараа торойж байвал барьж идэхэд хялбао гэдгийг хүн байтугай араатан бүр мэднэ