СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-21

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран ажиллана

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн форумын хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн форумын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливье Шваб нар гарын үсэг зуржээ.

Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэрэг ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан авч үзэхээ зарласан. Мөн Давосын эдийн засгийн чуулган “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор болж буй зэрэг нь тус платформыг хөгжүүлэхийн чухлыг нотолж буйг талууд онцлов.  болж, эдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход ашиглахаар төлөвлөж байна.

Мөн хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.