СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Батдэлгэр: Сант сургууль 400 мянган ам.доллар өгөхгүйн төлөө 11 жил намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Сант сургуулийн удирдлагуудын буруутай үйлдлийн улмаас “Бүрэн цутгамал” компани хохирсон талаараа мэдээлэл хийв.

“Бүрэн цутгамал“ ХХК-ийн захирал Б.Батдэлгэр: 

-Би 2007 онд барилга угсралтын “Бүрэн цутгамал” компанийг үүсгэн байгуулсан. 2007-2015 он хүртэл нийтдээ 250 мянган мкв барилга угсралтын ажил буюу 5 мянган айлын орон сууцыг барьсан байдаг.

2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн ч тус сургуулийн зүгээс гэрээгээ зөрчиж, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдлийг өгөөгүй.

Сант сургууль гэрээгээ зөрчин, барилгын талбайгаас хөөж явуулсан үйлдлийг 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр УДШ-ээс тогтоосон. Сант сургууль барилга угсралтын ажлын гэрээг цуцалсан болохыг тогтоолоо. 11 жилийн дараа хууль шүүхийн байгууллага үнэнийг тогтоож байна.

2016 онд намайг "чанаргүй барилга барьсан" гэж улсын яллагчаас найман жилийн ял өгч, албан ажил эрхлэх эрхийг гурван жил хасах ял гаргасан. .

СБД-ийн иргэний хэргийн шүүхээс манай компанийн бичиг баримтыг шүүгчийн туслахтай нь хуйвалдаж хулгайлсныг тамгын газраас тогтоож хариуцлага тооцсон. Тухайн .

Би холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргасан ч хууль зөрчөөгүй гэдэг бичиг өгсөөр байсан. Ингээд өлсгөлөн ч зарлаж, хөлөө хүрэх газраа гомдолтой гэдгээ илэрхийлж тэмцэж ирсэн. 

Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барихдаа 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс 1,2 тэрбум төгрөгийг авсан. Ингээд 500 сая төгрөгийн ажлын хөлсөө авч чадаагүй.

Харамсалтай нь, . 11 жил намайг эрүүгийн хэрэгт гүтгэсний дүнд хохирлоо барагдуулж чадахгүй үлдэж байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэт
2 цагийн өмнө
116.206.83.106

Хохь нь муу халцан толгой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.