СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмч П.Батчулууныг ял шийтгэсэнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дургүйцлээ илэрхийлж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо хэлэлцэн шийдвэрлэсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгасан билээ.

Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө зам, тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргүүлэн ирсэн, тархины үхэлтэй гэдгийг нь мэргэжлийн эмч нар тодорхойлсон А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсгүүд, цөсний хүүдий, элэг, бөөр зэргийг авахдаа ар гэрийнхэнд нь тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэмээн Баянгол дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдийг авах талаараа ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэдэг. Тиймээс П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3-2 дахь хэсгийн хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан хэмээн яллагдагчаар тооцож, шүүхэд шилжүүлснийг өчигдөр хэлэлцээд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ. Түүнийг шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн хамаарал бүхий хүн болох Д.Алтантуяа өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, П.Эрхэмбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, гэрчээр Б.Төрмөнх, Б.Төрболд, Э.Эрдэнэбаатар нар оролцсон байна.

Ийнхүү ял шийтгэсэнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дургүйцлээ илэрхийлж, хүний амь аврахаар үүргээ биелүүлсэн эмчид ял өгч байгаа нь шударга бус явдал хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Xairan saihan emch xaramsaltai bna busdin amiig abrax geed aldaa gargaj de uuchkax arga bgvi yu xaramsaj bnoo

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Эмч нар эрх ашгийнхаа төлөө тэмцэх ёстой. Эмчийнхээ төлөө, эрхзүйн орчныг өөрчилж шинэчлэхийн төлөө ЭМЯ, УИХ-ын эмч гишүүд юу хийх бол?

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Тархины үхэлтэй донороос эд эрхтэнг авахыг эсэргүүцэж байна. Ер нь эд эрхтэн шилжүүлэн суулгахыг эсэргүүцэж байна.

Зочин
53 минутын өмнө
116.206.83.106

Ар гэрийнхэнд хэлээд аваагүй байгаа нь батлагдсан бол буруутай гэж үзэхээс өөр аргагүй шүү дээ уул нь ар гэрийнхэнд нь хэлсэн бол зөвшөөрөх байсан ч байж болох вм шүү дээ харамсалтай л байна ус

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.