ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, шүүхээс 2.6 жилийн ял оноожээ.
Тухайлбал, өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авчээ. Гэсэн ч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй байна. Энэ нь бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэмээн тус хэрэгт буруутгагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ухван богино шуналаас болж эх орондоо хүний эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч нараа шүүж бна Нүгэл нь нүдээрээ гарнаа
гомдол гаргасан пизда нарыг эмнэлгээр үйлчлүүлэх эрхийг хасвал таарна
Ялыг нь хойшлуулаад, эсвэл өндөр торгууль болгож болдоггүй юм болов уу? Наад хүн чинь 50 гарсан бх. Одоо 2 жил гаран шоронд суугаад хэнд ч хэрэггүй нэг тэтгэвэрийн өвгөн болоод л дуусна. Харин тэгж байхаар 100-200 ч болсон хүн эдгэрүүлж эрүүл болгоод урьд нь авсан гавья шагналыг нь хураагаад ч юм уу? Улс орондоо ашигтайгаар шийдвэр гаргаж болно доо? Хулгай хийсэн хэдэн тэрбумаар улсаа хорироогоод л 30-40 саяар торгуулаад л инээгээд гараад гэдсээ илээд дахин юу хулгай хийх үү? Гээд л байж байна. Тэнсэн өгөөд л нарийн мэргжлийн хүний амь авардаг ажлыг хийлгэлээ гэхэд хэн эсэргүүцэх юм? Болохгүй бол олон түмний санал асуулга явуулбал яадгийн?