СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-20

🔴LIVE: Д.Алтанцэцэг: Нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 долоо хоногийн өмнө

"Нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн. Цаг үеэ олоогүй улс төржилтийг огт ойлгохгүй байна" гэж Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлж байна.

"Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Нэгдүгээр хэсгийн ажил дууссан. Хоёр, гуравдугаар хэсгийн ажил явагдаж байна. Дөрөвдүгээр хэсгийн ажлыг эхлүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. ТЭЗҮ 2017 онд хийгдсэн. Журмаараа таван жилд шинэчлэгдэх ёстой.

Цар тахал гэх зэрэг хүндрэл бэрхшээлийг бид туулсан. Ингээд нийт хөрөнгө оруулалтыг 37 хувиар өсгөж чадсан. Манай үйлдвэр анх 1.698 сая ам.долларын өртөгтэй байсан. Одоо нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн.

. Стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс эх оронд хамгийн чухал шүү дээ. Цаг үеэ олоогүй улс төржилтийг огт ойлгохгүй байна. Үйлдвэр гэдэг чинь барилга угсралт явагдахгүй, тоног төхөөрөмж угсрах юм. Нийт хөрөнгө оруулалтын 5 хувийг инженерчлэл, барилга угсралтад 35 хувь, 60 хувь нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд зарцуулагдах юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Эмээ гэртээ сууж ач зээгээ хар Улсад гай болохоо больж үз чадалтай залууст зайгаа тавьж өгөө

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Чононд хонь хадгалуулсан юм биш биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.