СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-20

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтын УИХ энэ долоо хоногт батлана

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 цагийн өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийх байсан ч хэлэлцэх хэд хэдэн асуудал үлдсэн тул долоо хоногоор сунгаад байна. 

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар  Өөрөөр хэлбэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтын асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Мөн “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж, баасан гарагт хаалтаа хийхээр товтой байна. 

Өнөөдрийн хувьд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно. 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.