Зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай “яриа” дахин гараад эхэллээ. Урьд нь Ц.Батбаяр, Су.Батболд, С.Амарсайхан нарын Хотын дарга нар ийм зүйл ярьж байсан. Гэхдээ хэрэгжүүлээгүй юм. Харин энэ жилээс баригдаж эхлэх “Туул” хурдны замын бүтээн байгуулалттай холбоотойгоор лав “Нарантуул” захыг нүүлгэн шилжүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн.
Тэрээр "…Мягмар гаригт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарцан дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сууршлын бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. “Нарантуул” худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчихоод байгаа учраас “Туул”-ын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт “Нарантуул” захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд “Нарантуул” захыг байгуулах шаардлатай" гэсэн юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт байрлах “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэх талаар бас яригдаж эхэлсэн байна. Тус зах нь хотын төвд, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад удаж байгаа юм. Зах ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ. Мөн “Баянзүрх” хүнсний зах хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Үүнээс гадна орчны эрүүл ахуй, тэр хавийн оршин суугчдын амьдрах нөхцөл зэргийг хүндрүүлдэг байна. “…Эдгээр болон бусад шалтгаанаар “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэж өгөөч” гэсэн иргэд, оршин суугчдын гомдол холбогдох байгууллагууд, гомдол мэдээлэл хүлээж авах төвд тасрахгүй ирэх болжээ.
Тиймээс энэ дагуу тун удахгүй зохих шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ойрын үед иргэдийн гомдол мэдээллийн дагуу “Баянзүрх” хүнсний захын хотын түгжрэл, оршин суугчдын амар тайван амьдрахад нөлөөлж буй байдлыг судлах ажлын хэсэг томилогдох бололтой. Түүнчлэн тус захыг хааш нь нүүлгэх талаар ч холбогдох албаныхан давхар судалж эхэлсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 11 (7507)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bars,kharkhorin ,100ail bugdiin nuulge
Хурдан нүүлгээд газар дээр нь улсын сургууль цэцэрлэг барь.
ТЭР ИХ ШАВААРАЛДСАН ГАЗР ЮУ Ч БАРИХГҮЙ ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭН БАРЬВАЛ ТААРНА. БАЙШИН БАЙШИН ДЭЭРЭЭ НУРЖ УНАХ ГЭСЭН АЙМААР ГАЗАР. БӨХИЙН ӨРГӨӨ ГЭЖ НЭГ ТОМ ТҮГЖРЭЛИЙН БАЙ.ЖООХОН ЗАЙ ГАРАХААР НЭГ ЛУЙВАРЧИН ХАХУУЛЬ ӨГӨӨД НЭГ ДӨРВӨЛЖИН ШИЛЭН ЮМ БАРЬЧИХ ЮМ. ДООРОО ЯМАР Ч ГАРАЖГҮЙ. ШУНАЛТАЙГЭДЭГ НЬ
ТЭР ИХ ШАВААРАЛДСАН ГАЗР ЮУ Ч БАРИХГҮЙ ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭН БАРЬВАЛ ТААРНА. БАЙШИН БАЙШИН ДЭЭРЭЭ НУРЖ УНАХ ГЭСЭН АЙМААР ГАЗАР. БӨХИЙН ӨРГӨӨ ГЭЖ НЭГ ТОМ ТҮГЖРЭЛИЙН БАЙ.ЖООХОН ЗАЙ ГАРАХААР НЭГ ЛУЙВАРЧИН ХАХУУЛЬ ӨГӨӨД НЭГ ДӨРВӨЛЖИН ШИЛЭН ЮМ БАРЬЧИХ ЮМ. ДООРОО ЯМАР Ч ГАРАЖГҮЙ. ШУНАЛТАЙГЭДЭГ НЬ
Нүүлгэх хэрэгтэй арай бишээ
Бөмбөгөрийг нүүлгээрэй хотын төвийг ёстой нэг хогийн газар болгох юм
Хотод дахиж барилга орон сууц барихыг хориглоод хотын зах эсвэл гэр хорооллын газрыг авч барих зөвшөөрөл олгоо. Одоо байгаа хашаалсан газруудыг цэцэрлэгт хүрээлэн болго мөн хот дотор байгаа бүх захууд машин засвар бензин колонкууд зэргийн хотын зах руу гаргаа