СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-17

🔴Уран олборлох төслөөр 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ 2 тэрбум ам.доллар, орон нутгийн төсөвт 5,2 тэрбум ам.доллар төвлөрнө

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
9 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээр хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус гэрээний төслийг боловсруулан хөрөнгө оруулагч талтай эцэслэгдсэн хувилбарыг боловсруулсан.

Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрштэй байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.

Мөн түүнчлэн ажлын хэсэг цацраг идэвхт ашигт малтмалын эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийж гүйцэтгэсэн.

Тухайлбал, УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус .
Мөн 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолоор тус төслийн хүрээнд хамаарах Зөөвч-Овоо болон өмнөх ордын 34 хувийн хувьцааг, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон төрийн эзэмшлийн давуу 10 хувийн хувьцаанд орлуулахаар шийдвэрлэсэн болно.

  • Монголын талаас олон улсын стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллыг боловсруулж, хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд өгөөжийн дийлэнх буюу 51 хувиас доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэнэ
  • Монгол талын хүртэх өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч талаас өгөөж тэнцүүлэгч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нэмж төлөх
  • Төслийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээрийн дагуу 10 хувийн давуу хувьцаа, АМНАТ 5 хувиар орлуулж, 9 хүртэлх өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT
9 цагийн өмнө
116.206.83.106

Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.