™ watch different.|
Эдийн засаг | 2025-01-16

🔴LIVE: Д.Далайжаргал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээнээс Монгол Улсын олох өгөөж +50 байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

“Мон Атом” компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр:

-Уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Энэ утгаараа ураныг эрэх, хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой Засгийн газар, УИХ-аас баталсан Цөмийн энергийн комиссоос баталсан цацраг идэвхт бодисыг эрэх, хайх, олборлох цацраг аюулгүйн норм олон улсын Атомын энергийн агентлагаас баталсан дүрэм журмыг дагаж энэ үйл ажиллагаа явна. ОУ-ын стандартад нийцнэ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар доор уусган баяжуулах аргаар технологийн туршилт гэж 10 мянган тонн ураныг олборлосон. Дэлхий нийтийн уран олборлолтыг 56-60 хувийг газар доор уусган баяжуулах аргаар олборлож байна. Ингэснээр Манай улсад ч ийм асуудал болохгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхийг хүсэж байна.

МонАтом компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал:

-. Мөн . Хоёрдугаарт, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хий зэрэгтэй тэмцэх хамгийн гол арга нь шар нунтаг юм. Тиймээс

Уран олборлох, цөмийн цахилгаан станц гэдэг мөнгөний хоёр тал. Бидний одоо үзэглэх гэрээ нь ураныг гаргаж аваад, уран олборлох гэрээ. Дэлхийд ОХУ, Хятад, АНУ, Англи, Франц улс цөмийн зэвсэгтэй. Шар нунтагийг баяжуулж цөмийн түлш болгодог. Хэрэв бид атомын цахилгаан станцтай болчих юм бол энэ таван улсад өгнө. Шар нунтгаа өгөөд баяжуулсан түлшээ авна. Атомын цахилгаан станц энд барихгүй.

Газар доор уусган баяжуулах арга гэдгийг энгийнээр тайлбарлатал газрын доор 170-200 метрт уран нь элсэн дээр наалдсан байдаг. Түүнийг хүхрийн хүчлийн тусламжтайгаар гарган авдаг. 100 литр усанд 2 литр хүхрийн хүчил хийдэг. Тэр хүхрийн хүчилтэй усанд элсэнд наалдсан уран нь шингээд хайлна. Ингээд Ингэхдээ тус усаа дахин ашиглана. Их хэмжээний ус ашиглана гэдэг ойлголт байхгүй юм.

Мон Атом ХК-ийн эксперт Я.Ганболд:

-Уранаас болж мал өвчлөлтэй болсон гэх асуудлыг олон жил ярьж байгаа. 2012 оноос хойш ярьж эхэлсэн. Түүнээс хойш найман удаагийн судалгаа шинжилгээ, Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн судалгааг бүхэлд нь дүгнээд үзэхэд . Өнөөдөр олборлож байгаа шар нунтаг нь технологийн процесст ороогүй зөвхөн хайгуулаас олборлож байгаа химийн элемент юм. Энэ утгаараа орчин тойрон ялангуяа малд үзүүлэх нөлөө одоогоор илрээгүй байна. 

Улаанбадрах суманд мал эмнэлгийн гурван лаборатори 8 сарын хугацаанд ажиллаж, гурван сумын 57 айлын 397 малд шинжилгээ хийж үзсэн. Ураны цацраг нөлөөлсөн гэдэг үр дүн гараагүй гэв.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.