Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орохоор яригдаж, дахин санхүүжилтийн зээл авах нөхцөл үүсээд байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэлээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийг нэмэхгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг дуусгах боломжгүй. 400 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш гурван жилийн дотор бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, үйлдвэрийг ашиглалтад оруулах үүргийг Засгийн газар хүлээж байгаа. УИХ-аар тус асуудлыг нухацтай хэлэлцэж, 2028 он гэхэд ашиглалтад оруулах үүргийг өгөхөөр ярилцаж байна.
Хэрвээ хугацаандаа ашиглалтад орж чадахгүй бол үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ дахин нэмэгдэх нөхцөл үүснэ.
Манай улс газрын тосны боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэснээр импортын бүтээгдэхүүний үнэ хямдрах ёстой гэдэг ойлголт яваад байна. Ийм бага хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод ч шатахууны үнэ хямдарна гэдэгт итгэл муу байгаа. Гаднаас авах үнэтэйгээ ижил дүнгээр борлуулбал валютын урсгалыг тодорхой хэмжээнд хааснаар эдийн засагт ашигтай үйлдвэр болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.