"Лувсандоржийн Сонор УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Тогмидын Лувсандоржийн хүү юм. УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ахынх нь хүү Л.Сонор Сангийн яамны даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхад Т.Доржхандын эхнэр У.Сийлэн нь “Монре даатгал” ХХК-ийг эзэмшиж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа нь ашиг сонирхлын ноцтой зөрчил юм" гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ө.Шижир нарын хооронд гараад байгаа маргааныг та бүхэнд хүргэе.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд:
-Монгол Улс хоёр ч удаа дефолт болох нөхцөлөөс амжилттай гаргасан мэргэжилтэн залуу. Салбарынхан нь бүгд батална. Миний хувьд Монголын төрд 10 жил 24/7 ажилласан энэ залууг дэвшүүлэх битгий хэл, эсрэгээрээ ажлаа өгөөд олон улсын түвшинд ажиллаж илүү сайн мэргэшихийг зөвлөдөг нэгэн юм аа. Хэрэв ХҮН намын томилгоо гэж давчдаад байгаа бол дуртайяа татгалзаад АН-ын Женкогийхонд өгчихье.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Хувь хүний асуудал яриагүй. Гэр бүлийн гишүүн нь даатгалын салбарт бизнес эрхэлдэг байж, даатгалын салбарыг хянадаг зохицуулдаг Санхүүгийн зохицуулах хорооны нэг гишүүнээр хамаатнаа томилуулж болохгүй. Би ийм л зарчим ярьсан. Л.Сонор ХҮН намын квотоор гээд орж ирж байна лээ. Ийм увайгүй байж болохгүй. Сайд дарга нарын хамаатнууд ЖДҮ авдаг, БЗС-нд хамрагддаг, төрд дарга цэрэг болдог байж болохгүй шүү дээ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.